Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ О.ЭНХЦЭЦЭГ ЭЛЧИН САЙД К.ИВКОФЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ О.ЭНХЦЭЦЭГ ЭЛЧИН САЙД К.ИВКОФЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ цаг үеийн бусад асуудлаар ярилцав.

Талууд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж байгааг тэмдэглэж, тэдгээрийг улам бүр бататгахын тулд 2014 онд хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурдсанчлан харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхийг зорьж ажиллаж байгаагаа манай тал илэрхийлэв. Мөн Канадын талаас хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрүүд нь мерит зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах, хүчирхийллийн эсрэг тэмцэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэв.