Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КОБАЯШИ ХИРОЮКИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КОБАЯШИ ХИРОЮКИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 4 дүгээр сарын 27-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки-г хүлээн авч уулзав. Тэрээр дэлхийн улс орнууд “COVID-19” коронавируст халдварын тархалттай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед Япон Улсын Засгийн газраас манай улсад хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бодит дэмжлэг тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэл ямар бат бэх гэдгийг цар тахлын үед ч бид мэдэрч байна, цаашид нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гээд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгид илгээж буй захидлаа Элчин сайд Х.Кобаяшид гардуулав. Талууд мөн Монгол, Японы харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцов.