Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ГАШУУНСУХАЙТ БООМТОД АЖИЛЛАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ГАШУУНСУХАЙТ БООМТОД АЖИЛЛАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гадаад худалдааг дэмжиж, Монгол, Хятад хоёр улсын худалдааны гол бүрэлдэхүүн хэсэг болох нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйн хамт энэ сарын 24-25-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод ажиллаж, нүүрс тээвэрлэлтийн байдалтай танилцав.

Түүнчлэн БНХАУ-ын Баяннуур хотын удирдлага болон хятадын талын Ганцмод боомтын удирдлагуудтай цахим хурал хийж, нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, шаардлагатай зохицуулалтыг шуурхай хийж, худалдааг дэмжих талаар ярилцаж, санал солилцов.