Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЭЗХАХ-ИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ПОЛЬШ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЭЗХАХ-ИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ПОЛЬШ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Польш Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран Улаанбаатар, Дархан хотноо 4 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинарын ач холбогдол, хөтөлбөр зэрэг асуудлаар мэдээлэл солилцов.

Мөн Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ойрын хугацаанд хийх ажил, арга хэмжээний талаар санал солилцов. Польш Улсын Засгийн газраас олгож буй 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг урагшлуулах, аюулгүй байдал, уул уурхай, геологи, хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга, зам тээвэр зэрэг салбарт хамтран ажиллах нөөц боломжуудыг бүрэн ашиглах талаар хамтран ажиллахаа хоёр тал уулзалтын үеэр илэрхийлэв.