Монголын түүх соёл,
уламжлалыг таниулан сурталчилах арга хэмжээг Элчин сайдын яамны зүгээс үргэлж
дэмждэг бөгөөд 2018 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Танжонг Катонг дунд
сургуулийн 400 гаруй хүүхдүүдэд зориулсан “Олон улсын нөхөрлөлийн өдөр”-р
ийнхүү Монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулж
байсан юм. Энэ удаад Сингапур хотноо амьдарч буй монгол хүүхдүүдэд түлхүү
чиглэсэн энэхүү арга хэмжээ нь хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүдийн талархалыг
хүлээсэн юм. Санаачлан зохион байгуулагч нарын онцолсноор, “Нэг удаагийн бус
удаан хугацаанд тодорхой давтамжтайгаар үргэлжлэх боломжтой уг санаачлагыг
эцэг, эхчүүд дэмжиж, өөрсдөө цаашид зохион байгуулан хэвшүүлэх боломжтой юм”.