Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ОРЛОГЧ САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ОРЛОГЧ САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В. Моргулов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдагаа Гадаад харилцааны сайд уулзалтын эхэнд илэрхийлэв.

И.В.Моргулов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын мэндчилгээг уламжлаад хоёр орны харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, үүний дотор эдийн засаг, худалдааны харилцааг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар орос бол монголын хувьд уламжлалт зах зээл бөгөөд арьс ширэн эдлэл, мах, ноос ноолууран бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломж байгааг тэмдэглэв.

Уулзалтын үеэр хоёр тал энэ жил хоёр орны харилцааны түүхэнд тохиож буй Халхын голын байлдааны ялалтын 80 жил болон бусад түүхэн ойг хамтран тэмдэглэх, өндөр, дээд түвшний айлчлалыг тогтмолжуулах, Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны талаар санал солилцов.