Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Я.АРИУНБОЛД СЕНАТЫН СПИКЕРТ БАРААЛХАВ

ЭЛЧИН САЙД Я.АРИУНБОЛД СЕНАТЫН СПИКЕРТ БАРААЛХАВ

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Канад Улсын Сенатын спикер Жорж Фюрид бараалхав.

Элчин сайд Я.Ариунболд цаг зав гарган хүлээн авч байгаад ноён Спикерт талархал илэрхийлээд, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, хоёр орны түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтойгоо бататган тэмдэглэв. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас ирүүлсэн талархлын захидлыг гардуулав.

Канад Улс Монгол Улстай харилцаж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдгийг Спикер Жорж Фюри онцлоод Элчин сайд хийгээд ЭСЯ-ны үйл ажиллагааг Канадын Сенатын ажлын алба болон өөрийн зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлэв.