Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох75 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДЛОО

75 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДЛОО

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сонгогдов. Бангкок хотноо 5 дугаар сарын 27-31-нд болох энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах нь; оролцоо, тэгш байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болох юм.  Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын бүтэц бөгөөд энэ удаагийн чуулганаар ахлах албан тушаалтнуудын уулзалт, сайд нарын түвшний хуралдаан болох юм.

Ийнхүү Монгол Улс 20 жилийн дараа тус байгууллагын чуулганы даргаар сонгогдон ажиллахаар боллоо.