Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО

 Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд боллоо.

Хуралдаанд АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Европ, Ази, Номхон Далай, Латин америкийн бүс нутаг хариуцсан захирал хатагтай Каролин Нуен, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Мануэл П.Микаллэр зэрэг албаны хүмүүс оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. Мөн хуралдааны үеэр Компакт гэрээ хэрэгжих хугацаанд МСК-ыг төлөөлөн Монгол Улсад ажиллах Суурин захирал ноён Алекс Рассиныг Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулсан бөгөөд тэрбээр цаашид Монголын МСС, түүний Удирдах зөвлөл болон холбогдох яамд, байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулахаа илэрхийллээ.

Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар Монголын МСС-ийн 2018-2019 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, 2019 оны хоёрдугаар улирлын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэн баталсан бөгөөд Монголын  МСС-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулахад анхаарч ажиллахаар шийдвэрлэв.