Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ИЖБ-ЭЭ БАРИХ ГЭЖ БУЙТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ИЖБ-ЭЭ БАРИХ ГЭЖ БУЙТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны  2 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар томилогдсон М.П.Сингх-ыг хүлээн авч уулзав.

Элчин сайд М.П.Сингх Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд гардуулав. Тэрээр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо ихээхэн баяртай байгаагаа илэрхийлээд Энэтхэг Улс Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, дараагийн шатанд гаргахын төлөө эрчимтэй ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд М.П.Сингх Монгол, Энэтхэгийн эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу боловсрол, хүний нөөцийн салбарт ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Энэтхэгийн улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг онцлоод  цаашид Газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг манай хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Элчин сайдыг үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Гадаад харилцааны яамны зүгээс бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэх болно гэдгийг тэмдэглэв.