Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хаалтын ажиллагаанд оролцов.
Хаалтын арга хэмжээний үеэр Британи Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ф.Мэлоүн хоёр улсын далбаагаар чимэглэсэн галт тэрэг Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Замын-Үүд чиглэлээр аялалаа үргэлжлүүлж, Монгол, Британийн худалдаа, боловсрол, хүрээлэн буй орчны салбар дахь хамтын ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахаар төлөвлөж буйгаа мэдээлэв. Дэд сайд Б.Батцэцэг хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт идэвхтэй хөгжиж буйг онцлон тэмдэглэв.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2018 онд тохиосон бөгөөд энэ хүрээнд соёл, урлагийн арга хэмжээнүүдийг Улаанбаатар, Лондон хотод зохион байгуулсан байна.