Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНД ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДЛАХ ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГИЙН ХОЁРДУГААР УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНД ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДЛАХ ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГИЙН ХОЁРДУГААР УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хоёр талын хамтарсан судалгааны багийн хоёрдугаар уулзалт 2019 оны 2 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотноо болов.

Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг,  БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааны газрын дэд захирал Лян Хун нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов.

Уулзалтын үеэр талууд хамтарсан судалгааны ажлын ерөнхий хүрээ, агуулгыг хэлэлцэн тохиролцож, уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурав.