Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохУУЛ УУРХАЙН БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТАРЧ АЖИЛЛАНА

УУЛ УУРХАЙН БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Монгол Улсын Засгийн газраас баримталж буй эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлээ тэлэх бодлогын хүрээнд хамтарч ажиллах боломжийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар хоёр яамны удирдлагуудыг оролцуулан 1 дүгээр сарын 30-ны өдөр уулзалт хийж, санал солилцов.

Уулзалтаар махны экспортын хэмжээг өнгөрсөн оны түвшингээс бууруулахгүйгээр цаашид нэмэгдүүлэх, чанар, нэмүү өртөг шингээх асуудалд анхаарах, 2019 онд сүү, сүүн болон органик хүнсний экспортын шинэ бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн мал эмнэлгийн тогтолцоог олон улсын  стандартад нийцүүлэх, мах, сүү, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний техник, технологиийг сайжруулахад анхаарах шаардлага байгааг онцлов.

Уулзалтын үр дүнгээр хоёр яам уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр тохиров.