Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АМЕРИК-МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АМЕРИК-МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  Америк-Монголын худалдааны танхимын 1 дүгээр сарын ээлжит уулзалтад оролцлоо. Тэрбээр 2018 оны монголын гадаад худалдаа, экспорт, эдийн засгийн өсөлт болон 2019 оны хөгжлийн гол гол зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Мөн популист улс төрийн хор хохирол, монгол орны ардчиллын сорилтын талаар санал бодлоо хуваалцлаа.

Гадаад харилцааны сайд Монгол АНУ-ын худалдааг өсгөх, үүнд оёмол бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар онцлов.