Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД АВСТРАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ НУТАГ БУЦАХТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД АВСТРАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ НУТАГ БУЦАХТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны  1 дүгээр сарын 4-ний өдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтриг үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Элчин сайд Жон Лангтриг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Улаанбаатар дахь анхны суурин Австралийн Элчин сайдаар томилогдон ажилласандаа нэн баяртай буйгаа тэмдэглээд, түүний ажиллах хугацаанд Гадаад харилцааны сайд болон яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласанд талархал илэрхийлэв.