Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“ЦЭНХЭР АЛТ” БАРИМТАТ КИНОНЫ НЭЭЛТИЙГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

“ЦЭНХЭР АЛТ” БАРИМТАТ КИНОНЫ НЭЭЛТИЙГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран 12 дугаар сарын 19-ний өдөр Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлж байгаа тухай “Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг Улаанбаатар хотноо зохион байгуулав.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, Raw Cinematics хамтран бүтээсэн энэхүү баримтат киногоор уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар ус болоод амьдралын хэв маяг, ялангуяа малчдын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухай болон агаарын бохирдлын хор уршгийн талаар харуулахыг зорьжээ.

Баримтат киноны нээлтийн дараа болсон хэлэлцүүлгийн үеэр хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон академичид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны хомсдолыг шийдвэрлэхэд засгийн газар, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувь хүмүүс хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар санал солилцов.

“Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр мөн зохион байгуулсан юм.