Францын Сорбонны их сургуулиас зохион байгуулсан “Сибирь-Монгол: Хятад, Европ хоорондын хөгжлийн коридорууд” сэдэвтэй бага хурал 2018 оны 12 дугаар сарын 14-15-нд болж, Улаанбаатар Эрдэм их сургууль болон Парис дахь Элчин сайдын яам хамтран зохион байгуулагчаар оролцов.
Бага хурлын нээлтийн үйл ажиллагаа Сорбонны их сургуулийн төв байранд болж, бага хурлыг ОХУ-ын Парис дахь Соёлын төвд зохион байгуулав. Бага хурлын илтгэгчээр Францын Эрдэм шинжилгээний судалгааны үндэсний төв, Гренобль хотын их сургууль, төмөр замын тээврийн олон улсын хороо, Сорбонны их сургууль, Эрхүүгийн их сургууль, Улаанбаатар Эрдэм их сургуулийн төлөөлөгчид оролцов.
Энэхүү бага хурлын гол зорилго нь Шинэ торгоны замын санаачилга бүс нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлөх, ОХУ, Монгол Улсын хувьд хэрхэн ашигтай оролцох талаар ярилцахад оршив. Арга хэмжээний тусгай зочноор Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Франц дахь төлөөлөгч А.Дьяконов оролцож, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн жишгээр Францын талтай хамтарсан компани байгуулж ажиллах сонирхолтой буйг дурдав.