Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрУУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.НАНДИНЖАРГАЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “MINES AND MONEY” УУЛ УУРХАЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.НАНДИНЖАРГАЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “MINES AND MONEY” УУЛ УУРХАЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүтэй төлөөлөгчид Лондон хотноо энэ оны 11 дүгээр сарын 26-29-ны өдөр зохион байгуулагдсан “Mines and Money” уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын арга хэмжээнд оролцлоо.

Арга хэмжээний эхний өдөр зохион байгуулагдсан Монголын танилцуулах хэсэгт Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нар нээлтийн үг хэлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогч захирал Т.Цогтбаяр “Тавантолгой төслийн хувьцааг олон улсын зах зээлд арилжаалах бэлтгэл ажил”-ын талаар хуралд оролцогсдод зориулан танилцуулга хийв.

Түүнчлэн, энэ удаагийн арга хэмжээнд Монголын уул уурхайн салбарыг сурталчлан таниулах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор “Эрдэнэс Монгол” ХК-ийн павиллион байгуулан оролцсон юм.

Айлчлалын хүрээнд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүтэй төлөөлөгчид, Лондонгийн хөрөнгийн биржид зочилж, тус биржийн гүйцэтгэх захирал Дэвид Швиммер болон албаны хүмүүстэй ажлын уулзалт хийв. Уулзалтаар “Тавантолгой төсөл”-ийн 30 хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах, олон улсын зах зээл дээр IPO хийх бэлтгэл ажлын талаар санал солилцов.