Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ДЭД ХОРООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО

“ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ДЭД ХОРООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО

“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр (ЭЗТХ)”-ийн хэрэгжилтэд хяналт тавих, мөн цаашдын хамтын ажиллагааны хэлбэрийг тодорхойлох зэрэг зорилготой дагуу “Хамтын ажиллагаа”-ны дэд хорооны анхдугаар уулзалт 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ГХЯ-нд зохион байгуулагдав.

Хамтын ажиллагааны дэд хорооны уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн Бүс нутгийн ахлах зөвлөх ноён Игавахара Масару нар удирдан явуулав.

Талууд тус уулзалтын үр дүнд ЭЗТХ-ийн хүрээнд байгуулагдсан бусад дэд хороодыг ойрын ирээдүйд хуралдуулах эхний алхам болсон гэдгийг онцлон тэмдэглэв. Уулзалтын үеэр монголын талын холбогдох төрийн байгууллагуудаас хэлэлцээрийн үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар санал, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар танилцуулж, тэдгээрийн шийдлийг харилцан ярилцав.

Хамтын ажиллагааны дэд хорооны анхдугаар уулзалтаас хамтарсан тэмдэглэл гарах бөгөөд талууд Барааны худалдаа, Гарал үүслийн дүрэм, Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээ, Стандартчилал, тохирлын үнэлгээний журмын зэрэг дэд хороодыг ирэх онд хуралдуулахаар санал солилцов.