Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН X ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН X ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын X зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болов.

Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, солонгосын талын төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн яамны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан Дэд сайд И Сан Жин нар тэргүүлж оролцлоо.

 

Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр тал хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад тулгамдаж буй нийгмийн асуудал, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, тухайлбал манай улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхэд мөнгөн хэлбэрээр барьцаа байршуулж байгаа асуудлыг эргэн харах, виз авсан хэдий ч БНСУ-ын хил дээрээс буцаагдах зэрэг асуудлыг шийдвэрлэх, манай улсын иргэд БНСУ-д визийн хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин суух явдлыг бууруулах зэрэг асуудлыг хөндөж  ярилцав.

Манай улсын иргэд БНСУ-д гэмт хэрэгт холбогдох явдал гарч байгаа хэдий ч сүүлийн 2 жилийн статистик мэдээллээс харахад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн тоо 9.7 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.

Консулын зөвлөлдөх уулзалтад ХЗДХЯ, ХНХЯ, ГИХГ, ХХЕГ, ЦЕГ зэрэг байгууллагаас мөн төлөөлөл оролцож, хариуцсан чиглэлээр мэдээлэл хийсэн болно.