mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЭНЭТХЭГИЙН ШХАБ ХАРИУЦСАН ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ АЙЛЧЛАВ

ЭНЭТХЭГИЙН ШХАБ ХАРИУЦСАН ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ АЙЛЧЛАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны ШХАБ хариуцсан газрын захирал, үндэсний зохицуулагч, хатагтай Мадхумита Хазарика Бхагат Монгол Улсад 2018 оны 11 дүгээр сарын 27-нд айлчлав.

Хатагтай М.Х.Бхагат Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд бараалхаж, ШХАБ-ын холбогдолтой асуудлуудаар санал солилцов. Түүнчлэн хатагтай М.Х.Бхагатыг ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Очиржав болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзаж, санал солилцов.

Мөн өдөр ГХЯ-ны дэргэдэх Дипломат академи Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны ШХАБ хариуцсан газрын захирал, үндэсний зохицуулагч, хатагтай М.Х.Бхагаттай уулзалт   зохион байгуулж, манай улсын судалгааны хүрээлэнгүүд, их дээд сургуулийн зарим судлаачид оролцлоо. Энэ уулзалтын үеэр  Хатагтай М.Х.Бхагат Энэтхэг, ШХАБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийж, манай судлаачдын сонирхсон асуултуудад хариулт өглөө. Хатагтай М.Х.Бхагат Монголд ийнхүү айлчилсан нь энэ оны 11 дүгээр сарын эхээр Энэтхэгт хийсэн хоёр улсын ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын нэгэн үр дүн юм.