mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохСАЙД Д.ЦОГТБААТАР ЭНХТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРАЛ КИМ МАНСАРАЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

САЙД Д.ЦОГТБААТАР ЭНХТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРАЛ КИМ МАНСАРАЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 11 дүгээр сарын 21-нд  Монгол дахь Энхтайвны корпусын  орон хариуцсан захирлын албанд шинээр томилогдсон хатагтай Ким Мансарайг хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд Монгол Улсын нийгмийн хөгжил, сайн сайханд хувь нэмрээ оруулж ирснийг сайшаан тэмдэглэж, Монголын залуусын англи хэл сурах сонирхлыг хөхиүлэн дэмжихэд Энхтайвны корпусын сайн дурынхны дэмжлэг туслалцаа чухал үүрэгтэй болохыг онцлов. Тэрээр энэ зорилтын хүрээнд сайн дурынхны тоог нэмэгдүүлж, дунд сургуулиудад сайн дурын англи хэлний багш нарыг ажилуулах сонирхолтой байгаагаа нотлов.

Хатагтай К.Мансарай Монголд ажиллах болсондоо сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэж, Монгол Улс сайн дурынхны үйл ажиллагааг ямагт дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.  Түүнчлэн Монгол Улсад өмнө нь ажиллаж байсан сайн дурын ажилтнууд үргэлж сайхан дурсамжтай байдаг бөгөөд Монголд дахин ирж ажиллах сонирхолтой байдгийг онцлон ярив.

Сайд Д.Цогтбаатар Энхтайвны корпусын захирал доктор Ж.Олсенийг Монгол Улсад айлчлахыг урьж урилгыг гардуулав.