mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Франц Улсад 2018 оны 10 дугаар сард хийсэн айлчлал нь амжилттай хэрэгжсэнийг дурдаж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг цаашид Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх замын зураглалыг гаргахаар тохирсныг ажил хэрэг болгох, Францын хөрөнгө оруулалт, технологийг хөдөө аж ахуйн салбарт татах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр шинээр томилогдсон Элчин сайдтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

 

Элчин сайд Ф.Мэрлин хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргах, Франц Улсын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийг дэмжих чиглэлээр ажиллахаа илэрхийлж, Францын хөрөнгө оруулалт бүхий уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн явцын талаар мэдээлэв.