Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ БАГАЧУУД ТҮРҮҮЛЭВ

МОНГОЛ БАГАЧУУД ТҮРҮҮЛЭВ

Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотноо энэ оны 11 дүгээр сарын 8-9-нд зохиогдсон “GII Com-2018” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн олон улсын  программ хангамжийн  хоёр дахь удаагийн тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Дорнод, Ховд, Баянхонгор аймгийн Э.Уугантөр, Б.Цэнгүүн, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн бэлтгэсэн багш Х.Чимэддулам, Б.Дэлгэржаргал нарын удирдлаган доор амжилттай оролцов.

Энэтхэг, БНСУ, Тайланд, Хятад, Филлипин, Казахстан, Шри-Ланка, Вьетнам, Лоас, Лаос, Малайз зэрэг Азийн 18 улс, мөн Англи улсаас оролцсон энэхүү тэмцээнд манай баг тамирчид вэб хайлтын (E-Lite map) ангилалд сурагч Б.Отгон-Эрдэнэ алтан медаль авч түрүүлсэн бол хэрэглээний программ  (E-Tool) ангилалд мөн сурагч Б.Отгон-Эрдэнэ мөнгө, сурагч А.Лхамсүрэн хүрэл медалийн эзэн болов. Мэдээллийн технологи ялангуяа программ хангамжийн салбарт олон орны шилдгүүдтэй өрсөлдөн, тэдэнтэй найзлан нөхөрлөж улмаар өөртөө итгэл олж, эх орныхоо нэрийг өндөрт өргөв.