Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР “ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО”-Д ОРОЛЦОВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР “ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО”-Д ОРОЛЦОВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй “Хятадын Олон улсын импортын экспо”-д 2018 оны 11 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд оролцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар   11 дүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гадаадын зочид төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад, 11 дүгээр сарын 5-ны өдөр “Хятадын Олон улсын импортын экспо”-гийн нээлтийн арга хэмжээ болон  “Гадаад худалдаа ба нээлттэй байдал” салбар хуралдаанд тус тус оролцов.

11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс өмнө Монголын төлөөлөгчид экспогийн танхимаар зочилж, монгол компаниудын гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхов. Тус арга хэмжээнд 172 улс, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, 3600 гаруй компани бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн байна.