Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун Гаванагийн их сургуулийн салбар “Сан Херонимо” сургуулийн урилгаар тус улсад зочилж, “Монголын археологи: одоо ба ирээдүй” сэдэвт монголын археологийн салбарын ололт амжилтуудын талаарх лекц уншив. Мөн Кубын Антропологийн хүрээлэнгийн удирдлага болон тэргүүлэх эрдэмтэдтэй уулзаж, Монгол-Кубын хооронд түүх-археологи, нийгмийн ухааны бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Монгол Улсын ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Куба Улсын Байгаль орчны яамны дэргэдэх Нийгмийн шинжлэх ухааны зөвлөлийн харьяа Антропологийн хүрээлэн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар тохиролцож, баримт бичгийн төслийг солилцов.
Кубын археологчид Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунд Гавана хотын XVII-XVIII зууны барилга байгууламжийг багтаасан Гавана хотын хуучин хэсгийг ЮНЕСКО-гийн соёлын өвөөр хэрхэн бүртгүүлсэн, хотын хуучин хэсгийг сэргээн засварлаж буй талаар дэлгэрэнгүй танилцуулав.
.