Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ОХУ-ЫН СОЧИ ХОТОД “ВАЛДАЙН 15 ДУГААР БАГА ХУРАЛ”-Д ОРОЛЦОВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ОХУ-ЫН СОЧИ ХОТОД “ВАЛДАЙН 15 ДУГААР БАГА ХУРАЛ”-Д ОРОЛЦОВ

ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдаж буй “Валдайн 15 дугаар бага хурал”-д Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож  “Евраз: Ирээдүй рүү хөтлөх зам” сэдэвт хэлэлцүүлэгт  оролцов.

Хурлын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар олон улсын харилцааны тулгамдсан асуудал, бүс нутаг, Евразийн хамтын ажиллагааны хэтийн төлөв зэрэг сэдвээр ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд А.А.Козлов, БНХАУ-ын Бүх Хятадын хурлын ардын төлөөлөгчдийн Олон улсын хамтын ажиллагааны Хорооны дэд дарга, хатагтай Фу Ин, Оросын нэрт улс төр судлаач С.А.Караганов, Эдийн засгийн Их сургуулийн захирал Т.В.Бордачев, Улс төр судлалын төвийн захирал А.А.Мухин, Канадын Carleton их сургуулийн проф.Пиотр Дуткевич, Georgetown их сургуулийн доктор А.С.Кучинс, Хятадын Фуданы их сургуулийн Олон улс судлалын хүрээлэнгийн проф.Жао Хуашен зэрэг олон улсын эрдэмтэн, судлаач  нартай санал солилцов.

Түүнчлэн тус хуралд оролцож буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай уулзаж хоёр оны харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцож, Керчийн технологийн коллежид болсон золгүй явдлын улмаас олон хүний амь үрэгдсэнд харамсаж, эмгэнэл илэрхийлэв.