НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Эквадор Улсын Гадаад хэргийн сайд Хосе Валенсиа-тай НҮБ-ын төв байранд уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тогтоосон бөгөөд энэхүү найрсаг харилцааг хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг сайд Д.Цогтбаатар тэмдэглэв.
Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар “Бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эквадор Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг солилцсон бөгөөд ийнхүү хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа юм.