Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Анхбаяр 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Колумби Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Хуан Пабло Родригесийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Анхбаяр Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдон Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ барихаар ирсэн Элчин сайд Х.П.Родригест баяр хүргэж, Монгол, Колумбийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.
Элчин сайд Х.П.Родригес хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэхийн сацуу энэ онд Монгол, Колумбийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэв. Талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд зарим баримт бичиг байгуулах талаар санал солилцов.