Гадаад харилцааны яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Анхбаяр Арабын Бүгд Найрамдах Египет Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Мухамед Осама Таха Аль-Магдуубыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Анхбаяр энэ жил Монгол, Египетийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, Монгол, Египетийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэв.
Элчин сайд Мухамед Осама Таха Аль-Магдууб түүнийг тохоон томилсон тухай Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулж, Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.