Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрАРАБЫН БҮГД НАЙРАМДАХ СИРИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИМАД МУСТАФАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

АРАБЫН БҮГД НАЙРАМДАХ СИРИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИМАД МУСТАФАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Анхбаяр Арабын Бүгд Найрамдах Сири Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Имад Мустафаг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд Имад Мустафа уулзалтын эхэнд Итгэмжлэх жуух бичгийн хувийг ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчид гардуулж, Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Монгол, Сирийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэх, цаашид хөгжүүлэхийн төлөө хүчин, чармайлт гарган ажиллахаа мэдэгдэв.

ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Анхбаяр ноён Имад Мустафад Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд Монгол, Сирийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Гадаад харилцааны яамнаас бүхий л талаар дэмжихээ илэрхийлж, Элчин сайдад ажлын амжилт хүсэв.