Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛЦГААЯ” МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ АЯНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

“ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛЦГААЯ” МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ АЯНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран өнгөрсөн оны 10 дугаар сард албан ёсоор эхлүүлсэн “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны 2 дугаар ээлжийн нээлтийн ажиллагаа 2018 оны 9-р сарын 7-ны Баасан гарагийн 14 цагт ГХЯ-ны “Их номин” танхимд боллоо.

Монгол иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд гадаад улсын виз мэдүүлэх, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй хариуцлагатай аялахыг олон нийтэд уриалах үндсэн зорилготой энэхүү аянд монгол иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-ын ЭСЯ нэгдсэн бөгөөд нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Нам, АНУ-ын хэргийг түр хамаарагч Манни Микаллер нар оролцож, АНУ, БНСУ-ын ЭСЯ-ны консулууд эдгээр улсад виз мэдүүлэхтэй холбоотой асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийв.

“Хариуцлагатай аялцгаая” аян нь монгол иргэдэд эдгээр улсын визийн талаар зөв мэдээ, мэдээлэл өгөх, хууль бус виз зуучлагчтай тэмцэх, гэмт, хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн тоог бууруулж, иргэдийн хариуцлага, ухамсрыг нэмэгдүүлэх зорилготой цогц арга хэмжээ байх юм.