Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛЦГААЯ” МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ АЯНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

“ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛЦГААЯ” МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ АЯНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран өнгөрсөн оны 10 дугаар сард албан ёсоор эхлүүлсэн “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны 2 дугаар ээлжийн нээлтийн ажиллагаа 2018 оны 9-р сарын 7-ны Баасан гарагийн 13:30 цагт ГХЯ-ны “Их номин” танхимд болно.

Энэхүү аянд монгол иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-ын ЭСЯ нэгдэж байгаа бөгөөд нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Нам, АНУ-ын хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер нар оролцож, АНУ, БНСУ-ын ЭСЯ-ны консулууд эдгээр улсад виз мэдүүлэхтэй холбоотой асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгнө.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ