Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохБНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДОД БАРААЛХАВ

БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДОД БАРААЛХАВ

УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд БХАТИХ-ын БХ-ны дарга Ли Жаньшугийн мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболдод уламжилж, айлчлалын үеэр хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлэв.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр талын харилцааг илүү гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг тэмдэглээд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа тэмдэглэн хэлэв.

БНХАУ-ын зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хоёр талын харилцааг хөгжүүлэхэд УИХ-ын зүгээс дэмжиж байдагт талархлаа илэрхийлээд хоёр талын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө Монгол УИХ болон БХАТИХ хоорондын байнгын хамтын ажиллагааны механизмын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.