Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДЕПУТАТУУДЫН ТАНХИМЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ

ДЕПУТАТУУДЫН ТАНХИМЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Жамбалдорж энэ 6 дугаар сарын 26-ны өдөр Италийн Парламентын Депутатуудын танхимын Гадаад харилцааны хорооны дарга хатагтай Марта Гранде-тай Парламентын ордонд уулзаж ярилцав. Байнгын хорооны даргаар томилогдсон М.Гранде-д Элчин сайд Ц.Жамбалдорж баяр хүргэж, Италийн Парламентад Итали-Монголын парламентын бүлэг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Италийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн тэргүүн туршлагаас Монгол Улс суралцаж, нутагшуулах өргөн боломж байгааг Элчин сайд дурдав. Монгол Улсын Их Хуралд Монгол-Италийн парламентын бүлэг үйл ажиллагаа явуулж байгааг Элчин сайд мэдээлж, М.Гранде-г Монголд айлчлахыг урив. М.Гранде Монгол-Италийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудалд анхаарч ажиллахаа нотолж, Итали-Монголын парламентын бүлэг байгуулах чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.