Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрУИХ-ЫН ГИШҮҮД РОМД АЖИЛЛАВ

УИХ-ЫН ГИШҮҮД РОМД АЖИЛЛАВ

УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд нар энэ 6 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд  Ром хотноо ажиллаж, Италийн эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах зорилгоор Италийн парламентын гишүүд, салбарын мэргэжилтнүүд болон эмнэлгийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж ярилцав. УИХ-ын гишүүд Италийн Сенатын танхимын Эрүүл мэндийн зөвлөлийн Дэд ерөнхийлөгч хатагтай Мария Кристина, Италийн Эрүүл мэндийн сайд асан Марияпья Каравалья нартай  тус тус уулзаж, ярилцах үеэр тус улсын эрүүл мэндийн нэгдсэн даатгалын тогтолцоо, өрхийн болон нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсч, сонирхсон асуултууддаа тодорхой хариу авцгаав. УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд нар Ром хотын “Сан Карло ди Нанси” эмнэлэгт зочилж, удирдлагатай нь уулзаж, эрүүл мэндийн төр-хувийн хэвшлийн түншлэлд суурилсан гэрээт үйлчилгээний хэлбэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авав.