Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ СЛОВАК УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД Н.НАРАНБАТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИЛАА

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ СЛОВАК УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД Н.НАРАНБАТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИЛАА

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Наранбат 6 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхийлөгч Андрей Кискад итгэмжлэх жуух бичгээ барилаа.

БНСлУ-ын Ерөнхийлөгч Андрей Киска Элчин сайд Н.Наранбатыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд Н.Наранбат Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгч Андрей Кискад уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа байнга өргөжин тэлж, үр ашигтай хэлбэрүүдээр баяжин хөгжсөөр байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч Андрей Киска илэрхийлээд Элчин сайд Н.Наранбатад ажлын амжилт хүслээ.

Монгол, Словак хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өнгөрөгч 2017 оны 11 дүгээр сард Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини тэргүүтэй тус улсын Засгийн газрын гишүүд манай улсад айлчилсан бол Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Словак Улсад 2018 оны 4 дүгээр сард айлчилсан нь 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Словак Улсад манай улсаас хийгдсэн анхны өндөр түвшиний айлчлал болсон юм.