Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Евразийн хэлтсийн дарга Виллиам Томсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улс, ЭЗХАХБ-ын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, ЭЗХАХБ-аас хамтран 2016-2018 оны хооронд хэрэгжүүлсэн “Төв Азид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төсөл”-ийн тайланг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдаж буйд болон энэ оноос эхлэн хэрэгжих “Төв Азид тээврийн холболтыг сайжруулах төсөл”-ийн талаарx хамтарсан семинарыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулах гэж буйд талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд ЭЗХАХБ-ын Евразийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх замаар монголын эдийн засаг, экспортыг төрөлжүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих, бүс нутаг дахь тээврийн холболтонд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг сайжруулах арга замыг эрэлхийлэх, тээврийн дэд бүтэц, цахим харилцаа холбоо болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.