Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Олон улсын судалгааны төв (ОУСТ)-ийг албан ёсоор нээж байгаад далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Засгийн газруудад баяр хүргэж байна. Тус төвийг өөрийн улс орондоо хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүлэх чухал үйлсийг манлайлж ирсэн Монгол Улсын Засгийн газрын хүч чармайлтыг сайшаан талархаж байна.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Засгийн газар хоорондын анхны байгууллага болох тус судалгааны төвийг байгуулсан нь эдгээр орнуудын онцгой хэрэгцээ, шаардлагыг хангахад түүхэн ач холбогдолтой үйл явдал мөн.
Энэ төв нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй хөгжлийн чухал асуудлаар судалгаа хийх, бодлогын зөвлөгөө өгөх, дүн шинжилгээ хийх чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн ур чадварын төв болон хөгжих учиртай. Чингэснээр мэдээлэл, баримтат тулгуурласан шийдвэрийн хувилбар гаргах, бодлого боловсруулж хэрэгжүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх болон Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, бүх нийтийн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө судалгааны төв болон далайд гарцгүй хөгжиж буй нийт улс оронтой цаашид нягт хамтран ажиллахын төлөө байгааг илэрхийлье.
Хурлын ажиллагаанд амжилт хүсье.