Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН III ЧУУЛГА УУЛЗАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН III ЧУУЛГА УУЛЗАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт” Улаанбаатар хотноо 2018 оны 9 дүгээр сарын 12–14-ний  өдрүүдэд зохион байгуулагдана.

Чуулга уулзалтад хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ, нийгэмлэг, сургууль болон бусад сайн дурын байгууллагуудын төлөөлөл оролцох боломжтой тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Бүртгэлийг https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfekmnhykhpYFOFutAse6Als40Mb5JNJwHNZIFuZhkvvE85Jw/viewform линкээр 2018 оны 6 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хийх ба нэг байгууллагаас 3 хүртэлх төлөөлөгч бүртгүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараахь хаягаас авна уу.

info@mongoliansabroad.org

http://www.mongol

https://www.facebook.com/MongoliansAbroad/