Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД “ШАНГРИ-ЛАГИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ 2018” УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД “ШАНГРИ-ЛАГИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ 2018” УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Бүгд Найрамдах Сингапур Улсад Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болсон батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн Яриа хэлэлцээ 2018”  уулзалтад оролцлоо.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо төвтэй Стратеги судалгааны олон улсын хүрээлэнгийн санаачилгаар энэхүү дээд хэмжээний уулзалтыг 2002 онд анх зохион байгуулж, эдүгээ бүс нутгийн аюулгүй байдлын бүтцийн гол элемент болон хөгжиж, Ази, Номхон далайн бүс нутагт дээд түвшний батлан хамгаалах салбарын хамгийн чухал, хүртээмжтэй цугларалтын тавцан болох байр сууриа хадгалсаар байна. Бүс нутгийн асуудал болон ашиг сонирхолд тусгайлан хариу хөтөлбөрөөр хангаж, тэдний дунд үр дүнтэй харилцаа холбоо байгуулах замаар Шангри-Лагийн Яриа хэлэлцээ нь бүс нутгийн улс орнуудын батлан хамгаалах, аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагын гол бодлого боловсруулагч нарын дунд нийтэч ойлголтыг төлөвшүүлэхэд тусалсан Ази, Номхон далайн аюулгүй байдлын чухал ач холбогдол бүхий дээд хэмжээний уулзалт билээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж дээд хэмжээний уулзалтын хүрээнд бусад улсын төлөөлөгчдийн тэргүүтэй хоёр талт уулзалт хийж, улс хоорондын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.