Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДОРНЫН БҮГД НАЙРАМДАХ УРУГВАЙ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛ БҮРДЭВ

ДОРНЫН БҮГД НАЙРАМДАХ УРУГВАЙ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛ БҮРДЭВ

Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хоорондын хэлэлцээрт 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан бөгөөд уг хэлэлцээр 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Дээрх хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнээр хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүйгээр зорчих боломжтой болох юм.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ