Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохХБНГУ ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИУДЫН ХҮҮХДҮҮДИЙН УРЛАГ, СПОРТЫН “БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НААДАМ БОЛОВ

ХБНГУ ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИУДЫН ХҮҮХДҮҮДИЙН УРЛАГ, СПОРТЫН “БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НААДАМ БОЛОВ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол хэл, соёлын сургуулиудын хүүхдүүдийн дунд 3 дахь жилдээ “Бидний ирээдүй” урлаг, спортын наадам 2018 оны 4 дүгээр сарын 28–29-ний өдрүүдэд Берлин хотын ойролцоох хүүхдийн зусланд зохион байгуулагдав.

Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд монгол хэл, соёл, өв уламжлал, монгол үндэстний спортыг таниулахын зэрэгцээ тэдний эх хэлээ сурах урам зориг, хүсэл эрмэлзлийг нь бадраах зорилготой энэхүү наадамд оролцогч хүүхдүүд монгол хэл, ёс заншлаа хэрхэн сурч буйгаа багш, эцэг эхчүүддээ тайлагнаж, бусад найз нөхөддөө үлгэр дуурайлал үзүүлэн өөр хоорондоо танилцаж, монгол хэл, ёс заншлаа сурах туршлагаасаа харилцан солилцон наадамдаа идэвхтэй оролцлоо.

Өнөөдөр хилийн чанадад 43 Монгол хэлний сургууль, соёлын төвүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулан монгол хэл, соёл, өв уламжлал, ёс заншил, монгол үндэстний спортыг сурталчлан таниулан ажиллаж байна.