Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд Станислав Чепурнойг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд беларусийн талаас манай оронд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын ээлжит хуралдаан, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд С.Чепурной хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ хүрээнд онцгой байдал, зам засвар, хөдөө аж ахуйн салбарт Беларусийн машин, техник нийлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулах тухай беларусийн талын санал, тэдгээрийн явц, авч байгаа арга хэмжээний талаар мэдээлсэн байна.