Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохСАЙД Д.ЦОГТБААТАР УНГАР УЛСЫН ДЕБРЕЦЕНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ПРОФЕССОР АТТИЛА ЖЕНЕЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

САЙД Д.ЦОГТБААТАР УНГАР УЛСЫН ДЕБРЕЦЕНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ПРОФЕССОР АТТИЛА ЖЕНЕЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Унгар Улсын Дебрецений их сургуулийн захирал, профессор Аттила Женейг хүлээн авч уулзав. Уулзалтаар сайд Д.Цогтбаатар боловсролын салбарын хамтын ажиллагаа нь Монгол, Унгарын харилцааны чухал хэсэг болохыг дурдаад, жил бүр манай 200 оюутан Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгааг тэмдэглэв.

Профессор Аттила Женей анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлийн сургалтын элсэлтийн шалгуур өндөр байдаг тул Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамтрагдах оюутан, сурагч нарын бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо ажиллаж буйгаа танилцуулав. Түүнчлэн эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдийг давтан сургах чиглэлээр тус их сургуулиас бусад улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэв.

Сайд Д.Цогтбаатар Монголын эмч, эмнэлгийн мэрэгжилтнүүдийг богино хугацааны сургалтад хамруулах боломжийн талаар профессор Аттила Женейтэй санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.