Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 5 дугаар сарын 11-ний өдөр ОХУ-ын Хөдөө, аж ахуйн дэд сайд, Дэлхийн үзэсгэлэн “ЭКСПО-2025”-ыг Екатеринбург хотод зохион байгуулах бэлтгэлийг хангах хорооны гишүүн Е.Ю.Астраханцеваг хүлээн авч уулзав.
Энэ үеэр Е.Ю.Астраханцева Дэлхийн үзэсгэлэн “ЭКСПО-2025”-ыг Екатеринбург хотод зохион байгуулах үзэл баримтлал, төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулав. Екатеринбург хот нь шинэ, шилдэг технологид суурилсан “ухаалаг хот” хот болох зорилтыг тавиад байгааг уулзалтын үеэр онцлов.
5 жил тутам болдог Дэлхийн үзэсгэлэнг 2025 онд өөрийн улсад зохион байгуулахаар Азербайжаны Баку хот, ОХУ-ын Екатеринбург хот, Японы Осака хот өрсөлдөж байгаа ба 2018 оны 11 дүгээр сард Парис хотноо болох Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий Ассамблейн 164 дүгээр чуулганы үеэр зохион байгуулагч улсыг сонгоно.