Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуусын эх түүхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Түүхийн Улсын Олимпиад” өнгөрсөн жилээс үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж эхэлсэн ба энэ жил 2018 оны 5 дугаар сарын 1–2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү олимпиадыг Гадаад харилцааны яам боловсон хүчний бодлогынхоо хүрээнд түүхийн суурь мэдлэг сайтай, олон улсын харилцааны чиглэлээр суралцах, цаашлаад ажиллах сонирхолтой залуусыг нээн олох, бэлтгэх зорилгоор анхнаас нь дэмжин ажилласан ба энэ жилийн олимпиадад амжилттай оролцож, Тэргүүн байр эзэлсэн Төв аймгийн I дунд сургуулийн сурагч Э.Жаргалсайханд Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуульд Монгол Улсын Гадаад харилцааны яамны нэр дээр элсэн суралцах Батламж гардууллаа.