Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын орлогч дарга Ким Мён Ил тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд манай улсад айлчлав. Төлөөлөгчид Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт бараалхав. Мөн тус яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогостой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар санал солилцов.