Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Гадаад харилцааны яам, Энэтхэгийн Гадаад худалдааны судалгааны хүрээлэнтэй хамтран чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ хийх чадавхийг бэхжүүлэх сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотноо зохион байгуулав. Сургалтад ГХЯ, ХХААХҮЯ, ГЕГ, ҮХГ,СЗХ, МҮХАҮТ зэрэг байгууллагын 10 албан хаагч хамрагдав.

Сургалт чөлөөт худалдааны хэлэлцээр дэх ХАА, үйлчилгээний салбарын асуудлууд, сүүлийн үеийн ЧХХ-ийн чиг хандлага, Энэтхэгийн ЧХХ байгуулсан туршлага зэрэг өргөн хүрээг хамрав.