2018 оны 4 дүгээр сарын 2-нд Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яам НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийн төвтэй хамтран НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчдийн зөвлөлдөх хорооны гишүүд болон Тайландын Вант Улсад суугаа Азийн бусад орны ЭСЯ-дын төлөөлөгчдөд зориулан ирэх 7 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хурлын тухай брифинг зохион байгуулав.
Брифингийн үеэр Монгол Улсаас НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Т.Төгсбилгүүн, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийн төвийн дарга хатагтай Лоретта Хибер- Жирарде нар тус бага хурлын бэлтгэл ажил болон бага хурлаас гарах үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, арга хэмжээнд оролцогчдын сонирхсон асуултуудад хариулав.